card

ГэрТент (Суурин аяллын майхан)

Гэр майхан (GerTent)  

Хэлхээ (сархинаг) тоонотой Монгол гэрнээс санаа авч хөгжүүлсэн хамгийн бат бөх, тохилог 4 улирлын майхан. Монгол гэрийн бат бөх, тохь тухтай байдал, орчин үеийн майхны авч явахад хялбар, амархан барьж буулгах давуу талуудыг шингээсэн. Нэрний хувьд Монгол гэрийг нэрлэсэн Ger, майхныг нэрлэсэн Tent гэдэг нэрийг нийлүүлж GerTent гэж нэрлэсэн. Олон улсад гэрийг Yurt гэж нэрлэдэг ч бид Ger гэдэг нэршлээр нь хүргэх зорилго тавьсан.

Хэлхээ тоонотой гэрийн нэг онцлог нь гэрийн тооно, унь нь хамтдаа хэлхсэн байдаг учраас барьж буулгахад амархан байдаг. Энэ онцлогийг нь бид шинэ бүтээгдэхүүндээ тусгаж, үндсэн араг төмрийг нэг цул хэлхээ бүтэц болгож, барьж буулгахад хялбар болгож өгсөн. 

ГэрТент нь 4 метр диаметртэй учир гэр бүл, хамаатан, найз, нөхөд, ажлын хамт олон, бүлэг жуулчид аялах суурин аялалд маш тохиромжтой. 8-10 хүний багтаамжтай. 

Бүтээгдэхүүний нэр болон загвар нь Монголдоо болон олон улсад патентаар хамгаалагдсан. 

Онцлогууд

  • Маш бат бөх 
  • Тохь тухтай
  • 4 улиралд ашиглах боломжтой
  • Өвөрмөц, гоёмсог дизайнтай 
  • Нэг ч уяа, татлага татахгүй барьж болдог майхан 

Бүтээгдэхүүний танилцуулга

Энэхүү бүтээгдэхүүнээ бид 3,000 жилийн түүхтэй Монгол гэр, тэр дундаа нүүдэлчин Монголчуудын нүүж, аялахад илүү хялбар болгосон хэлхээ (сархинаг) тоонотой Монгол гэрээс санаа авч хөгжүүлсэн. ГэрТент нь Монгол гэрийн бат бөх, тохь тухтай байдал, орчин үеийн майхны авч явахад хялбар, амархан барьж буулгах давуу талуудыг шингээсэн байгалийн аялалын цоо шинэ бүтээгдэхүүн юм.

Онцлог, давуу талууд:  

  • Маш бат бөх (Монгол гэрийн бат бөх болгох технологи гээд суурилан хөгжүүлсэн)   
  • Тохилог (Диаметр нь 4 метр, хананы өндөр 1,6 метр, голын өндөр 2,3 метр учир газраар унтахад 10-12 хүн, дан ор тавихад 6-8 хүн, давхар ор тавихад 8-10 багтах боломжтой. Мөн дотор нь байхад тонгойхгүй явах боломжтой, орон зай томтой)
  • Зөөвөрлөхөд хялбар (Уутанд байх хэмжээ 1,25 метр урттай учир ямар ч машины тээшинд багтана)  
  • Барих, буулгахад хялбар (Барихад 15 минут, буулгахад 10 минут шаардана)  
  • 4 улирлын майхан (Өвөл, хавар, зун, намар 4 улиралд ашиглана, зуух байрлуулан гал түлэх боломжтой)   
  • Туршигдсан (Сүүлийн 1 жилийн дотор ус болон салхины туршилтыг хийж амжилттай давсан)  
  • Өвөрмөц дизайнтай (Бөөрөнхий хэлбэр нь агаар солилцоог сайн нэвтрүүлж, дулааныг жигд тархаах тал дээр илүү байдаг. Мөн хүчтэй салхины хүчийг бууруулж хүлээж авах давуу талтай)  

Нэмэлт хэрэгслүүд: 

  • Үүдний өрөө (Front awning): Үүдний өрөө буюу бидний ярьж заншсанаар тамбр залгах боломжтой. (Үүдний өрөөг нэмэлтээр авах боломжтой)  
  • Өрөө хуваагч (Room divider): 4 талдаа хаалгатай учир олон унтлагын хэсэгт хуваах боломжтой. (Өрөө хуваагчийг нэмэлтээр авах боломжтой)
  • Нэмэлт бүрээс (Fly): Үндсэн бүрээсийг бороо болон цас, байгалийн хатуу ширүүн нөхцлөөс хамгаалсан нэмэлт бүрээстэй бөгөөд энэ нэмэлт бүрээсийг тусдаа сүүдрэвч болгон ашиглах боломжтой. (Нэмэлт бүрээсийг нэмэлтээр авах боломжтой) 
  • Холбогч хоолой (Tunnel): Холбогч хоолой ашиглан ГэрТентүүдийг хооронд холбох, мөн тусдаа унтлагын майхан (Жолом тент) холбож барих боломжтой. (Холбогч хоолойг нэмэлтээр авах боломжтой)

Та ГэрТент-г

  • Байгалийн аялагчид  
  • Гэр бүлээрээ аялагчид 
  • Малчид, фермерүүд 
  • Анчид 
  • Загасчид 
  • Уулын болон экстрем спортынхон 
  • Онцгой байдал буюу аврах албаныхан 
  • Аялалын компаниуд 
  • Уул уурхайнхан 

Зориулалт

  • Аялалын Basecamp байгуулахад 
  • Уул уурхайн кэмп байгуулахад 
  • Анчид, загасчид олуулаа хоноглох сууц болгоход 
  • Олон хүнтэй найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олны аялалд 
  • Хөдөө рашаан, сувилал дээр 
  • Зуслангийн байшингийн хажууд (Backyard-д) 
  • Шоу, арга хэмжээн дээр 
  • Гадаа талбайн үзэсгэлэнгийн зориулалтаар гэх мэт олон байдлаар ашиглах боломжтой. 

 

Диаметр: 4 метр (4 ханатай гэрийн хэмжээ) 

Ханын өндөр: 1.6 метр

Голын өндөр: 2.3 метр

Даавуу:  Poly cotton canvas beige, 300 gsm, PU coating ( усны хөгцний хамгаалалттай) 

Шал:.540 gsm ripstop PVC, усны хамгаалалттай. Beige өнгөтэй. 

Цахилгаан товч:.Дэлхийд алдартай SBS брэндийн 4 улиралд тэсвэртэй цахилгаан товч хийсэн.  

Хамгаалалтын тор:  40gsm хар өнгөтэй, хаалга болон цонхонд

Багана: 22 - 28 мм диаметртэй хөнгөн цагаан телескоп хоолой, 1,5 мм зузаантай

Хүрээ төмөрнүүд:  18 мм, 20 мм, 22 мм диаметртэй хөнгөн цагаан хоолой /Aluminium alloy 6061/,1,2 мм зузаан, зэвэрдэггүй, цэвэр харагдуулах anodize хийсэн. Нийт жин 20 кг.

Цонх: Баруун болон зүүн хойд талд байрлах 2 жижиг цонх. Торон хамгаалалттай.

Хаалга: Нийт 4 хаалгатай. 

Гол хаалга: Цахилгаанаар онгойх торон ба даавуун гол аркан хаалга 1ш. Өндөр 1,8м, өргөн 1м

Хажуугийн хаалга: Цахилгаанаар онгойх торон ба даавуун хаалга 3ш. Өндөр 1,6 м, өргөн 1м (Дулаан өдөр энэхүү хаалгануудыг нээчихэд цонх болж цэлгэр харагдуулдаг)

 

 

 

Татлага: Hейлон татлага Ф6 мм, 1.8м*12ширхэг; 3.5м*2ширхэг (ГэрТент-г нэг ч татлага татахгүй барьдаг. Онцгой хүчтэй салхинд татлагыг ашиглах боломжтой)

Гадас:  Φ6мм,23 см урт төмөр гадас, (30 ширхэг)

Хэмжээс: 4 метр х 4 метр х 2,3 метр /1,6 метр

Савлагааны хэмжээс: 1,25 х 0,4 х 0,4 метр,  1 х 0,4 х 0,4 метр (2 ууттай)

Нийт жин:Ойролцоогоор 40kg /25кг + 15кг/ \

Багтаамж: 4 метрийн диаметртэй ГэрТент-д 6-8 хүн багтана

Улирлын онцлог: 4 улирлын майхан. Майхан дотроо зуух байрлуулж өвлийн хүйтэнд ч ашиглахаар бүтээгдсэн.  

Баталгаат хугацаа: 12 сар

Барих хугацаа:  2 хүн 15-20 минут 

Буулгах хугацаа:  2 хүн 10-15 минут 

Уутанд: 

  • Үндсэн араг төмөр
  • Туслах төмөрнүүд 
  • Дээвэр 
  • Туурга 
  • Шал 
  • Гадаснууд 
  • Бээлий 
  • Гарын авлага багтана. 

 

  

 

 

2 жижиг цонхтой

Баруун болон зүүн хойно байрлах 2 жижиг цонхтой. (Ялаа, шумуулнаас хамгаалсан торон хамгаалалттай)
2 жижиг цонхтой
Дээрээ цонхтой

Дээрээ цонхтой

Монгол гэрийн онцлогийг харуулж дээрээ тоонотой мэт гэрэл болон агаар нэвтрэх цонх хийж өгсөн. (Ялаа, шумуулнаас хамгаалсан торон хамгаалалттай)
Мөн гал түлэх яндангийн нүх гаргасан бөгөөд яндангийн нүх нь +200 градус-т шатахгүй материалаар хийгдсэн.

4 хаалгатай

ГэрТентийн нэг онцлог нь 4 хаалгатай бөгөөд үүдний аркан хаалга нь 1,8 метр өндөр учраас гарч ороход амар байдаг. Бусад 3 хаалга нь 1,6 метр өндөртэй бөгөөд гарч орох, өрөө болгон хуваахад хэрэг болохоос гадна өдрийн цагаар маш том цонх болдог. (Ялаа, шумуулнаас хамгаалсан торон хамгаалалттай)
4 хаалгатай
2 цүнхэнд багтана

2 цүнхэнд багтана

Хоёр хүн хоёр талаас нь өргөж явахад хялбар бариултай. Жийп машинд хөндлөнгөөр нь хийж болно.
- Төмөр хэсэг, дээвэр: 1,25 х 0,4 х 0,4 метр (25 кг)
- Туурга хэсэг, бусад: 1 х 0,4 х 0,4 метр (20 кг)
Нийт жин 45 кг

Зуух тавьж гал түлэх боломжтой

ГэрТент нь 4 улирлын майхан учраас хүйтэн сэрүүний улиралд зуух тавьж гал түлэх боломжтой. Дулаахан байна гэдэг аяллын хамгийн чухал хэсгийн нэг билээ.
Зуух тавьж гал түлэх боломжтой
Залгадаг үүдний өрөө

Залгадаг үүдний өрөө

ГэрТентийн үүдний аркан хаалганд нэмэлтээр үүдний өрөө холбож болдог. Үүдний өрөө нь эд зүйлийг хадгалахаас гадна 3 хүн унтах боломжтой юм. (Үүдний өрөөг нэмэлтээр худалдан авах боломжтой)

Унтлагын нэмэлт хэсэг (өрөө хуваагч)

4 талдаа хаалгатай учир 2-3 өрх айл өрөө болгон хувааж, унтлагын хэсэг үүсгэн ашиглах боломжтой. (Өрөө хуваагчийг нэмэлтээр худалдан авах боломжтой)
Унтлагын нэмэлт хэсэг (өрөө хуваагч)

Аялаад, амраад, аз жаргалыг мэдэр!

Мэдээлэл авах

Хүсэлт илгээх