184%-ийн амжилттай санхүүжилт татлаа

ОВОО Кэмпинг төслийн баг ГэрТент бүтээгдэхүүнээрээ Kickstarter-т төслөө байршуулж 101,924 S$ дүнгээр буюу 184%-ийн амжилттай санхүүжилт татлаа. 

АНУ, Канад, Япон, Англи, Австрали, Норвег, Нидерланд, Өмнөд Солонгос, Тайван зэрэг улсаас урьдчилсан захиалга хийж, хөрөнгө оруулсан байна.

Бид Монголоос анх удаа Кикстартер платформ ашиглан өндөр дүнтэй санхүүжилт татаж чадсандаа баяртай байна.

Хамтран ажиллаж, дэмжиж тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. 

Мөн бидэнд Indiegogo платформоос Special invite буюу тусгайлсан урилга ирлээ. Тэгэхээр манай төсөл Indiegogo платформ дээр дахин цаашаа үргэлжилж санхүүжилт татах боломжтой боллоо. 

ОВОО Кэмпинг төслийн баг
2020:03:27 өдөр