Монгол гэрийн тухай

Гэр гэдэг үг нь өөрийн амьдрах орон гэсэн үг бөгөөд гадаад хэлнээ шууд орчуулж болдоггүй. Англи хэлний хөрвүүлбэл home буюу өөрийн гэр, орос хэлний юрта хэмээн орчуулагддаг. Tent буюу майхан гэдэг үгээр мөн орлуулан орчуулдаг. Түүнчлэн зөөж нүүлгэхэд хялбар байдаг учраас caravan гэмээх үгээр ч хэрэглэгдэх тохиолдол байдаг байна.

Монгол гэр анх урц овоохойноос үүдэлтэй гэж үздэг бөгөөд хүмүүсийн амьдрал дээшилж, үүндээ тохируулан өөрчлөн шинэчилсээр иржээ. Эрт дээр үеэс нүүдэлчин ардын орон гэр сууц болсоор ирсэн бөгөөд байгалийн элдэв үзэгдэлд тэсвэртэй байхаар бүтэцлэгдсэн байдаг.

Монгол гэрийн давуу талууд:

Салхи шуурга болон газар хөдлөлтөд тэсвэртэй. Намхан бөөрөнхий хэлбэртэй учир бэхэлгээг сайн хийсэн тохиолдолд салхи шуурга тэсвэртэй, нурахгүй байж чаддаг.

Борооны үеэрт автахгүй. Тойруулан барьсан хана нь газарт сайн сууж өгдөг бөгөөд үеэрийн аюулын үед хаяаг дээш шуун гэрийг үерт автуулахгүй байх боломжтой.

Хэлбэрийн хувьд зай ашиглалт маш сайтай. Дугуй хэлбэр нь нүүдэлчин ардын тавилга гэр ахуйн хэрэгсэлд хамгийн тохирсон байдаг байна.

Байгалийн гэрэлтүүлэг сайн. Тооно нь орчин үеийн барилгын цонхтой ижил үүрэгтэйгээс гадна агаарын солилцоог хамгийн зөв явагдахад зориулагдсан. Монгол гэрт унтаж амарсан хүн өлгийндөө тухлан амарсан хүүхэдтэй адил мэдрэмж төрдөг байна.

Цаг агаарын байдалд тохируулан засах боломжтой. Зуны халуун үед дан эсгий бүрээстэй барьж гэрийн сэрүүнийг дотроо хадгална, өвлийн хүйтэнд давхар эсгий бүрээсээр бүрж гэрийг халуун дулаан хадгалж болно. Мөн бороо чийгний үед борооны хамгаалалтаар давхар хамгаалдаг.