card

Тусламж

Утас(+976) 77118844
Имэйл info@ovoocamping.mn

Холбоо барих

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Маргад төвийн 201 тоот

Утас

(+976) 77118844

Имэйл

info@ovoocamping.mn

Ажлын цаг

Даваа - Бямба: 9:00 - 19:00;
Ням: 10:00 - 15:00

Тогтмол асуудаг асуултууд

ОВОО Кэмпинг компани нь нүүдэлчдийн өдөр тутам хэрэглэгддэг эд зүйлсийг хөгжүүлж, инноваци шингэсэн аяллын хэрэгсэл болгон танилцуулж байна.

Хэлхээ (сархинаг) тоонотой Монгол гэрнээс санаа авч хөгжүүлсэн хамгийн бат бөх, тохилог 4 улирлын майхан. Монгол гэрийн бат бөх, тохь тухтай байдал, орчин үеийн майхны авч явахад хялбар, амархан барьж буулгах давуу талуудыг шингээсэн. Нэрний хувьд Монгол гэрийг нэрлэсэн Ger, майхныг нэрлэсэн Tent гэдэг нэрийг нийлүүлж GerTent гэж нэрлэсэн. Олон улсад гэрийг Yurt гэж нэрлэдэг ч бид Ger гэдэг нэршлээр нь хүргэх зорилго тавьсан.

Хэлхээ тоонотой гэрийн нэг онцлог нь гэрийн тооно, унь нь хамтдаа хэлхсэн байдаг учраас барьж буулгахад амархан байдаг. Энэ онцлогийг нь бид шинэ бүтээгдэхүүндээ тусгаж, үндсэн араг төмрийг нэг цул хэлхээ бүтэц болгож, барьж буулгахад хялбар болгож өгсөн. 

ГэрТент нь 4 метр диаметртэй учир гэр бүл, хамаатан, найз, нөхөд, ажлын хамт олон, бүлэг жуулчид аялах суурин аялалд маш тохиромжтой. 8-10 хүний багтаамжтай. 

Бүтээгдэхүүний нэр болон загвар нь Монголдоо болон олон улсад патентаар хамгаалагдсан. 

Showroom руу очиж бүтээгдэхүүнийг үзэж сонирхохыг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү.

Энд дарж бүтээгдэхүүний танилцуулга, компаний талаар мэдээллийг татаж авна уу.

Бид нүүдэлчин Монголчуудын эрт үеэс өнөөг хүртэл өдөр тутамдаа хэрэглэж ирсэн эд хэрэглэлийг инноваци шингэсэн орчин үеийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, дэлхийн зах зээлд NOMADIC CAMPING GEAR буюу “Нүүдэлчдийн аяллын хэрэгсэл” гэсэн чиг хандлагыг бий болгохоор зорьж байна.

2020 оны 5 сарын 01-ээс ОУ-ын зах зээлд худалдаанд гарна.

ОВОО Кэмпинг баг

Утас: 77118844
Имэйл: info@ovoocamping.mn

Гэр тент FAQ

Цүнхэн дотор юу юу багтсан бэ?
  • Араг төмөр /Сайжруулсан хөнгөн цагаан Aluminium Alloy/
  • Дээвэр /Poly cotton canvas/
  • Туурга //Poly cotton canvas/
  • Шал /Ripstop/
  • Гадас
  • Бээлий
  • Алх
  • Гарын авлага
Уутандаа хийсэн байхад хэмжээ нь хэд вэ?

2 цүнхэд багтах бөгөөд 2 цүнх нийлээд нийт жин 35-40 кг, хэмжээ 1,25*0,4*0,4 м байна.

Барьсан байхдаа хэмжээ нь хэд вэ?

ГэрТентийг барьсан байхдаа диаметр нь 4 метр, хананы өндөр 1,6 метр, голын өндөр 2,3 метр өндөртэй. Барихдаа тойруулж уяа, татлага татахгүй барьж болдог маш бат бөх загвартай. Хэрвээ та барьсан газраасаа өөр тийшээ шилжүүлэн барих болвол 3-4 хүн байхад өргөөд шилжүүлчих боломжтой. Учир нь барьсан үедээ маш бат бөх байдлаар углуургыг шийдэж өгсөн.

Хаанаас, яаж худалдаж авах вэ?

Та www.ovoocamping.com вэбсайтаас мэдээлэл аваад бидэнтэй холбогдон шууд захиалах боломжтой. Бүтээгдэхүүн маань хэрэглэгчийн гар дээр 2020 оны 5 сараас эхлэн хүрч эхэлнэ. Мөн тун удахгүй буюу 2020 оны 2 сарын 3-наас www.kickstarter.com дээр хямдралтай үнээр урьдчилсан захиалга авч эхлэх тул та энэ боломжийг бүү алдаарай.

Хүргэлт хийх боломжтой юу, яаж шийдэж байгаа вэ?

Бид Хятадын Тяньжинь боомтоос олон улс руу хийнэ.

Яагаад бөөрөнхий хэлбэрийг сонгосон бэ?
  • Дугуй, бөмбөгөр хэлбэр нь ямар ч байгалийн уур амьсгалд зохицон, салхинд тогтвортой, их хүчийг сааруулдаг. 
  • Бөөрөнхий хэлбэр нь агаарыг урсгалын зөв эргэлдүүлдэг учраас хүний биед сайн
  • ГэрТент нь дугуй хэлбэртэй байгаа нь сууцны талбайг бүрэн эзэмших, дулаан, гэрэл жигд тархах, салхинд тогтвортой зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна газар хөдлөхөд хөнгөн учраас хохирол учруулахгүй юм
Овор хэмжээ, жин хэд болох вэ?

Уутны хэмжээ: 

  • Төмөр хэсэг: 1.25*0.25*0.25м /20-25 кг/
  • Даавуун хэсэг 1*0.15*0.15м /15кг/
Яагаад хамгийн бат бөх, бас тохитой гэж?

Бороо ихтэй үед буулгаж хатаахад хялбар, үер усны аюул тулгарахад дугуй хэлбэртэй хана нь газарт сууж өгдөг бөгөөд хаяаг дээш шуувал майхныг үерт автуулахгүй байх боломжтой

ГэрТентийг барьж босгоход хөрс шороо эвдрэхгүй, өвс ногоо гэмтээхгүй, мөн буулгасны дараа хөрс, ургамал удалгүй сэргэдэг учир байгальд ээлтэй майхан юм

Дистрибьютор, диллер хэрхэн болох вэ?

Олон улсын дистрибьютер, диллерыг бид 2020 оны 4 сараас шалгаруулж эхлэх бөгөөд та бүхэн энэ тал дээр сонирхож байвал http://ovoocamping.com/product/2397 холбоосоор орж доод хэсэгт байгаа Ask a question хэсгийг бөглөх, эсвэл info@ovoocamping.com мэйл хаяг руу мэйл явуулах боломжтой. Бид бүх санал хүсэлт, мэйлтэй танилцан хариу илгээх болно.

Дотор нь хэдэн хүн унтах боломжтой вэ?

Шалаар нь шахаад унтахад нийт 12 хүн унтах боломжтой. Боломжит багтаамж нь  8-10 хүн. Ор тавиад унтахад 6-8 хүн багтана.

Хэдэн төрөл байгаа вэ?

Нийт 2 хэмжээсээр гарна. 4 болон 5 метрийн диаметртэй. 4 метр диаметртэй нь Basic, Advanced, Modular гэсэн 3 төрөл байна. 

Энэ удаа зөвхөн 4 метр диаметртэй Basic-г танилцуулж байна.

Өнгөний сонголт бий юу?

Одоогоор Van dyke Brown and Beige өнгөний хослол бүхий нэг өнгөний сонголтыг санал болгож байгаа.

Van dyke Brown

Beige

 

ГэрТент-ээс өөр ямар ямар бүтээгдэхүүн байгаа вэ?

ГэрТент доторх тавилга, зуух, ор болон бусад нэмэлт хэрэгслүүдийг хөгжүүлж байгаа.

Шалтай, шалгүйгээр барьж болох уу?

Шал нь салдаг. Та хүссэнээрээ барьж болно

Гал түлж болох уу? Өвөл ашиглах боломжтой юу?

ГэрТент нь 4 улирлын майхан тул  дотор нь гал түлэх боломжтой. Яндангийн нүх нь +390 °F (+200°C)  шатахгүй материалаар хийгдсэн.

Бүх төрлийн зуух таарах уу?

Бүх төрлийн зуух таарна. Мөн бид ГэрТент-д тохирсон бөөрөнхий хэлбэртэй зуухыг хөгжүүлж байна.

Баталгаат хугацаа байгаа юу?

Бид 1 жилийн баталгаат хугацаа өгч байгаа.

Хүйтэн сэрүүн болон халуунд ашиглахад хэр зохимжтой вэ?

Хүйтэн сэрүүний улиралд буюу өвөл ашиглах бүрэн боломжтой. Poly cotton canvas нь амьсгалдаг материал тул цанталт үүсдэггүй. Мөн цастай үед нэмэлт бүрээс буюу Fly ашиглан дээврээ хамгаалах боломжтой. Бид Fly-г хөгжүүлж байгаа. 

Амьсгалдаг материалаар хийгдсэн, бас орон зай томтой учир халуунд ашиглахад маш тохиромжтой. Үндсэн хаалганаас бусад 3 хаалга нь торон хамгаалалттай том цонх болж болдог учраас агаар сэлгэлт сайн байж маш сайхан сэрүүн орчныг бүрдүүлж өгдөг. Мөн нарны тусгалыг 7-10 градусаар бууруулах нэмэлт бүрээс Fly-г тавьсанаар илүү сэрүүхэн болж чадна.

Би худалдаж авсаны дараа ямар нэг байдлаар гэмтээчихвэл сэлбэг хэрэгсэл нь байдаг уу?

Бид бүтээгдэхүүнээ өөрсдөө хөгжүүлж, үйлдвэрлэлийн бүх шатанд туршилт хийж байгаа. Олон удаагийн туршилтаар бид хамгийн сайн бат бөх бүтээгдэхүүн хийж чадсан ч ямар нэг шалтгаанаар эвдрэл гарсан тохиолдолд бүх эд ангийг тусад нь хийж байгаа учир та эвдэрсэн хэсгийг сэлбэж авах боломжтой.

Хүсэлт илгээх