card

Бидний тухай

Зорилго:
Нүүдэлчдийн аж төрөх соёл дээр суурилсан аяллын хэрэгслийг дэлхийн
хэрэглээ болгох

Бид хэн бэ?

Бид хүүхэд наснаасаа Монгол гэрт өсөж торнисон. Олон удаа нүүж, барьж, буулгасан. Энэ туршлага дээрээ суурилан 2012 оноос Монгол гэрийг илүү их судлан 2017 онд НААД гэсэн брэнд нэрээр зах зээлд шинээр угсардаг Монгол гэр тоглоом, сувенирын бүтээгдэхүүн гаргасан. 

2018 оноос Овоо брэндийн ГэрТент нэртэй энэхүү байгалын аяллын майханаа хөгжүүлсээр одоо зах зээлд гаргахад бэлэн болоод байна.

Бүтээгдэхүүн маань 2020 оны 11-р сард хэрэглэгчийн гар дээр очно.

1986 он
Ах дүү хоёр, авга эгчийн хамт

2019 он
С.Сайханбаяр, С.Баярсайхан

МАНАЙ ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА

Монгол гэр нь одоогоос 3,000 жилийн өмнө үүссэн зөөвөрлөх болон барьж, буулгахад хялбар, архитектурын өвөрмөц шийдэл бүхий нүүдлийн сууц юм.

Монгол гэр нь маш бат бөх бөгөөд бөөрөнхий хэлбэр нь тав тухыг бий болгож чаддаг. Углуурга, уяа хоёр дээр суурилан яс мод нь маш бат бөх болдог учраас өвлийн эсгий дулаалга нэмээд 4 улиралд ашиглаж болдог. Бид Монгол гэр, тэр дундаа хэлхээ (сархинаг) тоонотой Монгол гэрээс санаа авч бүтээгдэхүүнээ хөгжүүлсэн. 

Хэлхээ тооно

Хэлхээ тооно

Хэлхээ тооно

ТОВЧ ТҮҮХ

2017 онд бид аялж явахдаа маш хүчтэй шуурга бүхий аадар бороонд өртөн бүх майхан нурж, ус нэвтрээд тун хэцүү байдалд орсон. Тэр үед ойролцоох малчдын гэрт хүчтэй хорогдон хүчтэй бороо шуургыг өнгөрүүлсэн бөгөөд Монгол гэр тухайн нөхцөл байдалд ямар ч асуудалгүй, бат бөх, тухтай байж чадсан нь бидэнд энэхүү бүтээгдэхүүнийг хийх санааг төрүүлсөн.  

Анхны скетч зураглал

CAD зураг эцэслэгдэв

Анхны холбоос эд ангиудыг өөрсдөө гагнаж хийв

Төмөр хийцийг гар аргаах хийж, туршиж үзэв

Туршилтын загвараа өөрсдөө оёж байгаа байдал

Анхны прототайф /туршилтын загвар/. 3 м диаметртэй

Шанхайн майхны төмрийн үйлдвэрээр 4 метр диаметртэй төмөр хийцийн загварыг хийлгэж шалгаж үзэж байна. 

Тианжины оёдлын үйлдвэрт дизайнаа тайлбарлаж байна. 

Эцсийн прототайф /туршилтын загвар/ дизайн бэлэн болов. 

Зуны аадар бороо, хүчтэй салхинд тест хийв. 

Өвлийн улирлын тестүүд хийв

Хэрэглэгчдэд таниулах Show room бэлэн болов

Туршилтын шатыг амжилттай даван одоо бөөний үйлдвэрлэлд ороход бэлэн боллоо

ГэрТент үйлдвэрлэлд ороход бэлэн боллоо

Бүтээгдэхүүн маань 2020 оны 11 сард хэрэглэгчийн гар дээр очно
дэлгэрэнгүй

КОМПАНИЙ ТУХАЙ

ОВОО Кэмпинг ХХК

ОВОО Кэмпинг нь нүүдэлчдийн өдөр тутам хэрэглэгддэг эд зүйлсийг хөгжүүлж, инноваци шингэсэн бүтээгдэхүүн болгож танилцуулж байна

Төв: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Маргад төвийн 201 тоот

Утас: (+976) 7711-8844

Салбар: Сингапур улсын Ансон 10 дугаар замын, Интернэйшнл Плаза-ын 10-11

 

КОМПАНИЙ ТУХАЙ

БАГТАЙ ТАНИЛЦААРАЙ

С.Сайханбаяр

Төслийн удирдагч

С.Баярсайхан

Зохион бүтээгч, бүтээгдэхүүн хөгжүүлэгч

Ч.Солонго

Санхүүгийн шинжээч

Д.Дэлгэрцоо

Хуульч, оюуны өмчийн зөвлөх

Х.Гэрэлтуяа

Үйлдвэрлэлийн менежер

Э.Гүнбилэг

Дизайнер, бүтээгдэхүүн хөгжүүлэгч

Б.Анхбаяр

Бүтээгдэхүүн хөгжүүлэгч

С.Тэргэл

Гадаад харилцаа, үйлдвэрлэлийн дизайн

Д.Мөнхболд

Маркетингийн менежер

Д.Элбэрэл

Гадаад харилцаа, орчуулагч

Д.Сандагдорж

Тээвэр, ложистик

П.Цэрэннадмид

Нярав

ГэрТент буюу Гэр Майхан: ИННОВАЦИ БА ЧАНАР

 ГэрТентийг 2 хүн 10-15 минутанд барих боломжтой. Материалын хувьд төмрийг хөнгөн цагаан 6061, бүрээсийг Poly cotton canvas-аар, шалыг 540gsm ripstop PVC -аар хийсэн. Монголын тал нутагт бороо болон хүчтэй салхины тестийг хийж, амжилттай болсон.

Дизайны хувьд Монгол гэрийн үндсэн шинж болох бөөрөнхий, дугуй хэлбэрийг сонгож хийсэн. ГэрТентийн бөөрөнхий хэлбэр нь хүчтэй салхины их хүчийг сааруулж, тогтвортой, бат бөх байдаг. Мөн бөөрөнхий хэлбэр нь дулаан болон гэрлийг жигд тархааж, маш тохь тухтай байдаг. 

Мөн Монгол гэрийг барих углуургын арга дээр суурилсан хийсэн учраас  салхи, бороог давж чадах бат бөх болсон.

Гол онцлогууд: 

  1. Монгол гэрийн технологи гээд суурилан хөгжүүлсэн учраас маш бат бөх  
  2. Зөөвөрлөхөд хялбар. Ямар ч машины багаажинд багтана. 
  3. Барихад 15 минут, буулгахад 10 минут шаардана. 
  4. Өвөл, хавар, зун, намар 4 улиралд ашиглах боломжтой.   
  5. Ус болон салхины тестийг амжилттай давсан. 
  6. Бөөрөнхий хэлбэр нь агаар солилцоог сайн нэвтрүүлж, дулааныг жигд тархаах тал дээр илүү байдаг. 
  7. Унтлагын хэсэг болон үүдний нэмэлт хэсэгтэйгээс гадна 4 талдаа хаалгатай. Мөн дээгүүрээ нэмэлт бүрээстэй бөгөөд тэр бүрээсийг тусдаа саравч болгон ашиглах боломжтой. 
  8. Гэрүүдийг хооронд нь болон, нэмэлтээр унтлагын майхан холбож барих боломжтой.

    Дэлгэрэнгүй...

Хүсэлт илгээх