card
/

             

GerTent-ийн тухай

Монгол гэрийн бат бөх, тохь тухтай байдал, орчин үеийн майхны авч явахад хялбар, амархан барьж буулгах давуу талуудыг шингээсэн байгалийн аялалын цоо шинэ бүтээгдэхүүн бол ГэрТент юм. 

2017 онд бид аялж явахдаа маш хүчтэй шуурга бүхий аадар бороонд өртөн бидний майхан нурж, ус нэвтрээд тун хэцүү байдалд орж, ойролцоох малчдын гэрт хүчтэй бороо шуургыг өнгөрүүлсэн.  Монгол орон 4 улирлын эрс тэс уур амьсгалтай бөгөөд тал газар их байдаг тул салхи нь маш хүчтэй байдаг. Харин тэр үед Монгол гэр ямарч асуудалгүй, бат бөх, тухтай байж чадсан. Эндээс бид Монгол гэр шиг бат бөх, бас тав тухтай байж чадах аялалын майхан гаргая гээд ажлаа эхлүүлсэн түүхтэй.

Бид 2012 оноос Монгол гэрийг илүү их судлан, 2016 онд  НААД гэсэн брэнд нэрээр зах зээлд угсардаг монгол гэр сувенирын бүтээгдэхүүн гаргасан байсан. Мөн хүүхэд наснаасаа Монгол гэрт амьдарч, олон удаа барьж буулгаж байсан туршлагатай. Энэ туршлага дээрээ суурилан 2018 оноос ГэрТент нэртэй энэхүү байгалийн аяллын майханаа хөгжүүлж, одоо зах зээлд гаргахад бэлэн болоод байна. Бүтээгдэхүүн маань 2020 оны 11-р сард хэрэглэгчийн гар дээр очно.

Дэлгэрэнгүй

Хэрхэн барьдаг вэ?

Бүтээгдэхүүн

Нүүдэлчдийн аяллын хэрэгсэл

Монгол гэрийн тухай

Монгол гэр нь одоогоос 3,000 жилийн өмнө үүссэн зөөвөрлөх болон барьж, буулгахад хялбар, архитектурын өвөрмөц шийдэл бүхий нүүдлийн сууц юм.
УНШИХ

Зургийн цомог

Блог

Хэвлэл мэдээлэлд

Хүсэлт илгээх